loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

“ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ- ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ” ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2025-07-01

Эх орон, ард түмэн, эх хэл, түүх соёл, үндэстнийхээ эв нэгдэл, үнэт зүйлсийг эрхэмлэн хүндэтгэж, улс эх орноороо бахархах, хайрлан хамгаалах эх оронч сэтгэлгээг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудад эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулсан "Эх орон үзэл-Үндэсний бахархал" сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд 9 сумын 37 сурагч бүтээлээ ирүүлснээс: 

 Тэргүүн байранд Бүрэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Д.Эрдэнэсүрэн

 Хоёрдугаар байранд Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн 10 дугаар ангийн сурагч М.Маралжингоо,

 Гуравдугаар байранд Бүрэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч М.Дашжамц 

 Дөрөвдүгээр байранд Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн 11б ангийн сурагч З.Сэдээбазар, 

 Тавдугаар байранд Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн 10е ангийн сурагч Э.Наранцацрал нар тус тус шалгарч, шагналаа гардан авлаа. 

“Эх оронч үзэл - Үндэсний бахархал” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийн шалгаруулалтыг Зэвсэгт хүчний Хуурай замын Цэргийн командлал, Зэвсэгт хүчний 334 дүгээр анги, аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газар, аймгийн Шүүх шинжилгээний хэлтсээс томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн хийж, шилдгүүдийг ийнхүү тодрууллаа.