
Төв аймгийн Дүнжингарав бөхийн дэвжээний галын тахилга, сорилго барилдаан Богдхан уулын өвөр, Баруун дэлгэрийн аманд болж байна. Сорилго барилдаанд Монгол Улсын харцага Э.Ууганбаяр, Монгол Улсын өсөх идэр начин Б.Бадам-очир, Монгол Улсын өсөх идэр начин Ж.Отгонбаяр тэргүүтэй хүчит 64 бөх барилдаж байна.
Нутгийн бөхчүүд өнгөтэй сайхан байна. Улс, аймгийнхаа баяр наадамд амжилтаа ахиулан цол нэмж, шинээр улс, аймгийн цолтнууд олноор төрж, наадамчин олноо баясгах болтугай.