Монгол Улсын Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын 2026 оны А/504 дугаар захирамжаар цэргийн жинхэнэ албаны 2026 оны II ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 05-аас 15-ны өдрүүдэд Төв аймгийн 15 суманд зохион явагдана.
Цэргийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2 “Монгол Улсын иргэн нь үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол ялгаварлахгүйгээр цэргийн үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу цэргийн алба хаах үүрэгтэй.
Зарлан дуудах мэдэгдэл хүлээж авсан иргэн та заасан хугацаанд цэрэг татлагын байранд иргэний үүргээ биелүүлэн хүрэлцэн ирнэ үү.
Цэрэг татлагын байранд очихдоо:
Иргэний үнэмлэхтэй
Цэргийн үүрэгтний үнэмлэхтэй
Эрүүл мэндийн даатгал төлсөн байна.
Цэргийн жинхэнэ албаны татлагаас зайлсхийсэн иргэн буюу саатуулсан албан тушаалтанд Цэргийн албаны тухай хуулийн 36-р зүйл, Зөрчлийн тухай хуулийн 15-ын 17 дугаар зүйлийн 1, 2-р хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
ЦЭРГИЙН НАСНЫ НИЙТ ЗАЛУУС ТА БҮХЭН ЦЭРЭГ ТАТЛАГАД ИДЭВХТЭЙ ХАМРАГДАНА УУ.