loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ERP СИСТЕМ БА ТООН ГАРЫН ҮСГИЙН ХЭРЭГЛЭЭГ САЙЖРУУЛАХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА  | HuduuMN

ERP СИСТЕМ БА ТООН ГАРЫН ҮСГИЙН ХЭРЭГЛЭЭГ САЙЖРУУЛАХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

2026-09-30

Монгол Улсын Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль болон төрийн байгууллагын цахим шилжилтийн бодлогын хэрэгжилтийг хангах хүрээнд Төв аймгийн 27 сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, төсөвт байгууллагын архив, бичиг хэргийн ажилтнуудад зориулсан сургалт өнөөдөр эхэллээ.

Тус сургалтыг Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Архивын хэлтэс хамтран зохион байгуулж байгаа бөгөөд оролцогчдод ERP систем ашиглан албан бичиг боловсруулах, бүртгэх, цахимаар хүргүүлэх, тоон гарын үсгээр баталгаажуулах, цахим албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг зөв зохион байгуулах талаар онол, практик мэдлэг олгож байна.

Сургалт 2026 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд танхимын хэлбэрээр үргэлжлэх бөгөөд төрийн байгууллагын цахим албан хэрэг хөтлөлт, тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, ажлын бүтээмжийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.