“Олон улсын Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас аймаг, орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, эдийн засаг, нийгмийн салбарын бүхий л ажлыг нуруундаа үүрч, өнөөдрийн ололт, амжилтын суурийг тавьсан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг сайхан уламжлалтай.
Ахмад настны хөгжил, оролцоо, эрүүл, идэвхтэй насжилтыг дэмжих, ахмад настан бүрийг нийгмийн хөгжилд мэдлэг, туршлагаараа хувь нэмрээ оруулагч, идэвхтэй оролцогч байлгах нь төр, орон нутгийн байгууллагын чухал зорилт болоод байгаа юм. Энэ хүрээнд ахмадын сан байгуулан тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 31 аж ахуйн нэгж, байгууллага ахмадын сантай болж, өмнөх оноос 31,6 хувиар, 54 байгууллага тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж өмнөх оноос 80 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Мөн 2025-2026 онд Ахмад настанд цогц тусламж үйлчилгээ үзүүлэх, мэргэжлийн удирдлагаар хангах “Мэргэжлийн хамтарсан баг”-ийг байгуулж, 800 гаруй ахмадыг идэвхтэй насжилтыг дэмжих арга хэмжээнд, асаргааны хувилбарт үйлчилгээнд 24 ахмадыг хамруулаад байна. Цаашид ахмад настны хөгжил, оролцоог дэмжих зорилгоор”“Ахмадын хөгжлийн төв” байгуулахаар шийдвэрлэж, зураг төсөв хийлгэхээр бэлтгэл хангаж байна.
Төв сайхан нутгийнхаа хөгжлийн түүчээ болсон нийт ахмадууддаа эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэж, ажил хөдөлмөрийн арвин туршлагаа олон түмэнд түгээн дэлгэрүүлж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье