Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой өнөөдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тохиож байна.
Их зохиолчийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “ИХ ЗОХИОЛЧ ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖ-120” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн “Эрдмийн өргөө” танхимд боллоо.
Эрдэм шинжилгээний хуралд 5 улсын 30 гаруй эрдэмтэд илтгэлээ хэлэлцүүллээ. Хурлыг Д.Нацагдорж судлаач, профессор С.Байгалсайхан удирдаж үндсэн илтгэлийг Монгол Улсын Гавьяат багш, доктор, профессор Ч.Жачин “Д.Нацагдоржийн гар бичмэл өв, бусад гар бичмэлээс ялгарах онцлог, урланг тодорхойлох асуудал” сэдвээр танилцууллаа.
Эрдэм шинжилгээний хурлын үеэр “Д.Нацагдорж Бүрэн зохиол” 1, 2 боть", “Дашдоржийн Нацагдоржийн гар бичмэл, баримт, текст шинжлэл”, “Дашдоржийн Нацагдорж гэрэл зураг, баримт”, “Улирал ба зохиолч” сэтгүүлийн тусгай дугаар, “Онгодын шүлэг зүй хийгээд Далайн цадиг, Өрнөдийн туурвил зүйн уран сэтгэмж дорнод нэвтэрсэн явц, түүний хувиралт, өөрчлөлт” ,”Учиртай гурван толгой” зэрэг ном бүтээлүүд шинээр танилцуулагдав.
Ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Төв аймгийн ЗДТГ, Төв аймгийн Баяндэлгэр сумын ЗДТГ-ын төлөөлөл, Монголын Зохиолчдын Эвлэл, ШУА-ийн Хэл шинжлэлийн хүрээлэн болон зохиолчид, иргэд их зохиолчийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ