Өнөөдрийн нэгдсэн шуурхайд аймгийн ЗДТГ-ын дарга С.Цогбаяр болон бодлогын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагууд оролцлоо.
Нийт 42 байгууллагаас 38 нь оролцож, ирц 90.47% хувьтай байв.
шуурхайд өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, арга хэмжээ болон энэ 7 хоногт зохион байгуулах ажлын талаар мэдээлэл хийж, 19 үүрэг даалгавар өглөө.
Тухайлбал:
- Сайд нартай байгуулсан 2026 оны гэрээний хэрэгжилтүүдийг тайлагнах хугацаанаас 3–5 хоногийн өмнө ирүүлэх.
- Аймгийн 2026 оны Хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг бодлогын хэлтсүүд 11 дүгээр сарын 27-ны дотор ирүүлэх.
- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг 2026 оны 12 дугаар сарын 01-ний дотор хяналт-шинжилгээ үнэлгээний цахим системд тайлагнах.
- Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнаагүй байгууллагууд 2026 оны 11 дүгээр сарын 16-ны дотор хяналт-шинжилгээ үнэлгээний цахим системд тайлагнах.
- Зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагууд зөвшөөрөл олгох чиг үүрэг бүхий албан хаагчдын мэдээлэл, судалгааг 2026 оны 11 дүгээр сарын 16-ны дотор ирүүлэх.
- Сарын мэдээ 2026 оны 11 дүгээр сарын 27-ны дотор ирүүлэх.
- Зөвшөөрлийн цахим (https://license.mn/) системийн тохиргоог 2026 оны 11 дүгээр сарын 20-ны дотор бүрэн дуусгах. (Танилцуулга видео контент бэлтгэх)
- Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг бүрэн гүйцэд, чанартай боловсруулж, 2026 оны 11 дүгээр сарын 18-ны дотор ирүүлэх.
- Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавьж, хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх.
- “Төв аймгийн нутаг дэвсгэрт хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудал” сэдэвт ерөнхий хяналтын сонсголд холбогдох хэлтэс, агентлаг байгууллагууд оролцож товч мэдээлэл өгөх.
- “Тангараг өргөх” болзол шаардлага хангасан төрийн албан хаагчдын мэдээллийг 2026 оны 11 дүгээр сарын 16-ны дотор ирүүлэх.
- Цас их хэмжээгээр орж, халтиргаа гулгаа үүсэж байгаатай холбогдуулан нийтийн эзэмшлийн зам, талбай болон авто замын цас, мөсийг тогтмол цэвэрлэх. (Давс цацах)
- Газрын төлбөрийн дутуу төлөлттэй байгууллагууд өр төлбөрөө бүрэн төлж барагдуулах.
- Гадаад арга хэмжээ, албан томилолтоор явахдаа журмын дагуу дээд шатны байгууллагад мэдэгдэж, зөвшөөрөл авч хэвшихийг албан тушаалтнуудад мэдэгдэж үүрэг чиглэл өгсөн.
Өмнөх (2026.11.02) шуурхайн 11 үүрэг даалгаврын биелэлт дунджаар 74.34%-ийн гүйцэтгэлтэй.