Өнөөдрийн нэгдсэн шуурхайд аймгийн ЗДТГ-ын дарга С.Цогбаяр болон бодлогын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагууд оролцлоо.
Нийт 42 байгууллагаас 38 нь оролцож, ирц 90.47% хувьтай байв. Шуурхайд өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, арга хэмжээ болон энэ 7 хоногт зохион байгуулах ажлын талаар мэдээлэл хийж, 9 үүрэг даалгавар өглөө. Тухайлбал:
- Байгууллагууд цалин тавихдаа Нийгмийн даатгалын шимтгэл болон татвартай холбоотой зардлуудаа хамгийн түрүүнд шилжүүлэх.
- Байгууллагууд 7 хоногийн мэдээ болон сарын мэдээгээ үнэн зөв, зөрүүгүй тайлагнах.
- Ахмадын сан байгуулаагүй байгууллагууд холбогдох хууль, журмын дагуу данс нээлгэж, сангаа шинээр байгуулах.
- Байгууллагууд сул ажлын байрны зар мэдээллээ 2026 оны 09 дүгээр сарын 14-ний дотор ирүүлэх.
- Аймгийн ИТХ-ын ээлжит Есдүгээр хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлуудыг сайжруулж, бэлтгэл ажлыг ханган, шийдвэрийн төслийг хугацаанд нь өргөн мэдүүлэх.
- Байгууллагууд эд хөрөнгийн хяналтын тооллогыг дахин зохион байгуулах.
- Хууль зөрчин томилогдсон албан хаагчдын томилгооны зөрчлийг 2026 оны 09 дүгээр сарын 18-ны дотор арилгаж, авсан арга хэмжээний мэдээллээ ирүүлэх.
- Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавьж, хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэж ажиллахыг албан тушаалтнуудад мэдэгдэх үүрэг чиглэлийг өглөө