loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТӨВ АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БРЭНДИЙН ЧИГЛЭЛ ТОДОРХОЙЛОХ УУЛЗАЛТ БОЛЛОО | HuduuMN

ТӨВ АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БРЭНДИЙН ЧИГЛЭЛ ТОДОРХОЙЛОХ УУЛЗАЛТ БОЛЛОО

2026-09-15

Япон улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (JICA), Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд зорилтот аймгуудын аялал жуулчлалын брэнд концепц, туршилтын үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажлыг 2026 оны 8 дугаар сараас хэрэгжүүлж байна.

Төв аймгийн аялал жуулчлалын брэнд концепцийн санал болгож буй хувилбаруудыг орон нутгийн онцлог, аялал жуулчлалын нөөц, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн хамтран ажиллах боломжийн үүднээс хэлэлцлээ.