loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ОЛОН УЛСЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БАЙГУУЛЛАГЫН ТӨСЛИЙН БАГИЙНХАН ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЛАА | HuduuMN

ОЛОН УЛСЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БАЙГУУЛЛАГЫН ТӨСЛИЙН БАГИЙНХАН ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2025-09-19

Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага нь 2024 оны 09 дүгээр сараас “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөнийг зохицуулах нь” төслийг хэрэгжүүлж, зорилтот аймгуудад “ Уур амьсгалын өөрчлөлт ба шилжилт хөдөлгөөн” сэдэвт судалгааны ажил, ОБЕГ-тай хамтран гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхыг бэхжүүлэх сургалтууд, уур амьсгалын өөрчлөлт сэдэвт гэрэл зургийн уралдаан, хүүхдийн ном зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулсаар иржээ. 

Үүний үргэлжлэл болгон “Дасан зохицъё, даван туулъя” мэдээллийн аяныг зохион байгуулахтай холбогдуулан өнөөдөр Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын төслийн багийнхан Төв аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын гишүүд болон гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлтэй уулзан төслийн явц, судалгааны үр дүнг танилцуулан санал солилцлоо.