Монгол Улсын Орон нутгийн хамгаалалтын тухай хууль, Монгол Улсын засгийн газрын батлан хамгаалах зарим чиг үүргийг Төв аймагт төлөөлөн 2026 онд хэрэгжүүлэх гэрээний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Орон нутгийн хамгаалалтын удирдах болон томилгоот нэгжийн бүрэлдэхүүний хээрийн дадлага сургуулийг нэгдүгээр бүсийн Алтанбулаг, Баян-Өнжүүл Бүрэн, Дэлгэрхаан, Өндөрширээт, Эрдэнэсант сумдын томилгоот 8 нэгжийн 105 бэлтгэл үүрэгтэнг хамруулан Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын төвийн байрлалд зохион байгууллаа.
Сургуулийн хүрээнд орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжүүдийн бэлтгэл, зохион байгуулалт, харилцан ажиллагааг сайжруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, гамшиг, онцгой нөхцөл байдал болон улсын батлан хамгаалах үйл ажиллагаанд оролцох чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр онол, практикийн сургалт, дадлага зохион байгуулж орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бэхжүүлэх, иргэдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, төрийн цэргийн болон иргэний байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахад чухал ач холбогдолтой сургалт боллоо.
Цаашид “Орон нутгийн хагмаалалтын тухай хууль”-ийн дагуу жил бүр аймгийн хэмжээнд бүсчилэн зохион явагдах юм.