loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
СОФТ ВОЛЕЙБОЛЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД 39 БАГИЙН 200 ГАРУЙ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА | HuduuMN

СОФТ ВОЛЕЙБОЛЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД 39 БАГИЙН 200 ГАРУЙ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2026-05-12

СОФТ ВОЛЕЙБОЛЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД 39 БАГИЙН 200 ГАРУЙ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

Ахмад мастеруудын холбооны нэрэмжит Софт волейболын тэмцээн нээлтээ хийлээ. Тус тэмцээнд 14 сумын 39 багийн  200 гаруй ахмад тамирчин 3 насны ангилалд өрсөлдөж байна.

Нээлтийн арга хэмжээнд Төв аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, Төв аймгийн Биеийн тамир,Спортын газрын дарга Д.Алтанхуяг,Төв аймгийн Ахмадын хорооны дарга Р. Лхагваа, Ахмад мастеруудын холбооны тэргүүн Га.Лхагвасүрэн  нар оролцож, баг тамирчдад амжилт хүслээ. 

Тэмцээний нээлтийн ажиллагааг чимж аймгийн аварга шалгаруулах Гимнастикийн дөрвөн талт шугаман бүжгийн дэд байрын шагналт Д.Долгор ахлагчтай "Тэмүүлэл" баг, 65 дээш насны ангиллын Гуравдугаар байрын шагналт С. Энхтуяа ахлагчтай "Уран дэлбээ" багийн тамирчид  шугаман бүжгээ хийж сонирхуулсан юм. Тэмцээн өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ.