loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
СҮМБЭР СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА | HuduuMN

СҮМБЭР СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

2026-11-16

Гүйцэтгэлийн үнэлгээгээр Төв аймгийн 2026 оны “Шилдэг сургууль”-аар шалгарсан Сүмбэр сумын ЕБС-ийн түүхт 50 жилийн ойн Баярын хурал боллоо. Түүхт ойн хүндэтгэлийн арга хэмжээнд Аймгийн Засаг даргын Зөвлөх Б.Отгонбаяр, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч О.Цэрэнбаатар, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцож мэндчилгээ дэвшүүллээ.

Сүмбэр сумын сургууль нь анх захирал-багш, багш, галч, үйлчлэгч гэсэн дөрвөн орон тоотой, 21 суралцагчтайгаар сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бага сургууль хагас зуун жилийн хугацаанд өргөжин хөгжиж, эдүгээ 291 суралцагч, 37 багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

 Сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр сүүлийн 3 жил дараалан II, III түвшинд үнэлэгдэн Төв аймгийн 31 сургуулиас хоёрдугаар байрт эрэмбэлэгдэж, 2026 онд аймгийн “Шилдэг сургууль”-аар шалгарсан юм.