Үндсэн хуульт Бүгд Найрамдах Улс тунхагласны түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд төрийн албан хаагчдад зориулсан "Төрийн албан хаагчийн ёс зүй ба эрүүл мэнд" сэдвээр сургалт зохион байгуулж байна.
Сургалтыг Монгол Улсын Ёс зүйн хорооны гишүүн, доктор М.Цэрэнбат удирдан явуулж, төрийн албан хаагч нь ёс зүйтэй байхад сэтгэцийн эрүүл мэнд, стресс менежментээ зохицуулах нь нэн чухал талаар зөвлөж байна.