ХӨДӨЛМӨРЧ МАНЛАЙ АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Улс, аймаг орон нутагтаа олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган, залуу хойч үедээ үлгэр дуурайлал болж, ажлын арга туршлагаа өвлүүлэн, түгээн дэлгэрүүлж буй ахмадуудыг Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн буюу Цагаан сар, Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан аймгийн “Хөдөлмөрч манлай ахмад”-аар шалгаруулж алдаршуулдаг билээ.
2024 ОНЫ АЙМГИЙН “ХӨДӨЛМӨРЧ МАНЛАЙ АХМАД”-аар
Алтанбулаг сумын ахмад настан – Цэндийн Цэрэннадмид
Баянцагаан сумын ахмад настан – Цэнддоогийн Төмөртогоо
Зуунмод сумын ахмад настан – Бямбажавын Нямхүү
Зуунмод сумын ахмад настан – Цэрэнхүүгийн Цэрэндэндэв
Лүн сумын ахмад настан – Аюурзанын Чойндон
Мөнгөнморьт сумын ахмад настан – Гүнрэгжавын Баасанзагд
Угтаалцайдам сумын ахмад настан – Баттулгын Буянцэцэг
Эрдэнэсант сумын ахмад настан – Жаргалын Цэндбум нар шалгарлаа.
Мөн энэ өдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор Доржийн Ганбаатар, “Алтангадас одон”-оор Мөнхөөгийн Оюунцэцэг, Батсүхийн Пүрэв нарыг тус тус шагналаа.