loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ЗӨВ ХАНДЛАГА-ЭЕРЭГ НӨЛӨӨ” АЯНЫ  НЭЭЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА | HuduuMN

“ЗӨВ ХАНДЛАГА-ЭЕРЭГ НӨЛӨӨ” АЯНЫ НЭЭЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-12

“ЗӨВ ХАНДЛАГА-ЭЕРЭГ НӨЛӨӨ” АЯНЫ  НЭЭЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аймгийн хэмжээнд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, иргэд, байгууллагын идэвх санаачилгыг дээшлүүлэх зорилгоор “ЗӨВ ХАНДЛАГА-ЭЕРЭГ НӨЛӨӨ” аяныг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаанд зохион байгуулахаар өнөөдөр нээлтээ хийлээ. “ЗӨВ ХАНДЛАГА-ЭЕРЭГ НӨЛӨӨ” аяныг 2021 онд Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөл санаачлан жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтсон билээ. Энэ оноос уг аяныг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

Аяны хүрээнд сум, байгууллагыг бүс болгон хувааж аялах туг, дэвтрийг батлагдсан хуваарийн дагуу аялуулна. Ингэхдээ байгууллага бүр үйл ажиллагааны онцлогтой уялдуулан бүтээлч 1 ажлыг аяны хугацаанд өрнүүлж олон нийтэд сурталчлах юм.

Түүнчлэн аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс төрийн албан хаагч, иргэд, хүүхэд залуучуудад сургалт, уулзалт, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд илтгэл, эссэ, гар зургийн уралдаан тэмцээн зэрэг нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

-Аялах дэвтэр--ийн хуваарийн дагуу: 

- ТӨВ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

- БОЛОВСРОЛЫН ГАЗАР

- ХҮҮХЭД, ГЭР БҮЛ, ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН ГАЗАР

- ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР

-  ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

-  АЛТАНБУЛАГ

- БАЯН

- БАТСҮМБЭР

- ЭРДЭНЭСАНТ сум, байгууллагаас эхлүүллээ.

“ЗӨВ ХАНДЛАГА-ЭЕРЭГ НӨЛӨӨ” АЯНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА.