Зуунмод сумын хүн амын 2027 оны хаврын хүнсний хэрэгцээнд зориулж мах нийлүүлэх Мах боловсруулах үйлдвэр, аж ахуйн нэгжийг урьж байна.
Нийт 140 тонн эрүүл ахуй, чанар, стандартын шаардлага хангасан хонь, үхрийн мах нийлүүлж хамтран ажиллах ААН дараах баримт бичгийг 2027 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дотор аймгийн Засаг даргын Тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтэст ирүүлнэ үү.
Бүрдүүлэх баримт бичиг, тавигдах шаардлага:
1. Хамтран ажиллах тухай албан хүсэлт, санал
Бэлтгэн нийлүүлэх хонь, үхрийн махны тус бүрийн хэмжээг тодорхой тусгасан байна.
2. Үйлдвэрийн танилцуулга.
3. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар.
4. Стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан барилга байгууламж, тоног төхөөрөмжийн мэдээлэл (фото зургаар баталгаажуулах). Үүнд:
Зориулалтын барилга байгууламж, Тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, хөргүүртэй тээврийн хэрэгсэл
5. Хөргөлтийн агуулахын шаардлага (фото зураг болон холбогдох гэрээний хуулбараар баталгаажуулах)
Мах бэлтгэх үйлдвэр нь 20 тонноос доошгүй багтаамжтай гүн хөлдөөгч бүхий хөргөлтийн агуулахтай байх (хүчин чадалтай агуулах эзэмшигч аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан байх).
6. Хог хаягдлын менежментийн нөхцөл (фото зургаар баталгаажуулах)
Малын гаралтай хог хаягдал болон энгийн хог хаягдлыг ангилан ялгаж хадгалах зориулалтын талбай, сав, бункертэй байна.
Баримт бичгийг тогтоосон хугацаанд бүрэн ирүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагын материалыг холбогдох журмын дагуу хянан үзэж, хамтран ажиллах асуудлыг шийдвэрлэнэ.
Хариуцсан мэргэжилтэн: Ж.Батчимэг (99269277)