Монгол Улсын хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулагдаж байгаа "НЭГ ЗАМ НЭГ СОЁЛ" арга хэмжээ өнөөдөр Адарганад амжилттай зохион байгуулагдлаа. энэхүү арга хэмжээ нь иргэдийн эрхзүйн мэдлэгийг нэмэгдүүлж замын хөдөлгөөнд оролцох, буруу дадал хандлагыг сайжруулах зорилгоор 2019 оноос эхлэн Яараад яахавдээ, ирээдүйгээ хамгаалъя, аажуу явбал аяндаа хүрнэ дээ зэрэг ухуулга нөлөөллийн арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээдийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж ирсээр тухайн онд бүртгэгддэг гэмт хэрэг, зөрчил ослын тоог 8,1-50,8 хүртэлх хувиар буурсан эерэг үзүүлэлттэй арга хэмжээ болж өнгөрч байсан. сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа дотоодын аялал зугаалга, Үндэсний их баяр наадмыг бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг өдрүүдтэй холбоотойгоор орон нутагт зорчих иргэдийн хөдөлгөөн ихэсдэг. үүнтэй холбоотойгоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2023 онд Замын цагдаагийн албаны календарчилсан төлөвлөгөөний нэг болох "НЭГ ЗАМ НЭГ СОЁЛ" арга хэмжээ Монгол орон даяар ийн эхэлж байна.
Төсөөтэй мэдээ