Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны Орлогын бүтээн байгуулалт-Увс хөтөлбөрийн хүрээнд "Загвар хоршоодын хөгжлийг дэмжих кластер төвтэй болохтой холбогдуулан Монголын арьс ширний үйлдвэрийн ерөнхийлөгч, Брэнд гутал ХХК-н захирал Б. Гэрэлт-од, Монгол улсын зөвлөх инженер Д. Сувд нараар ахлуулсан ажлын хэсгийг аймгийн Засаг дарга Ч.Чимэд хүлээн авч уулзан барилгын ажлын гүйцэтгэл, явц, тоног төхөөрөмжийн талаар санал солилцон барилгын ажилтай газар дээр нь очиж танилцсан ба энэхүү бүтээн байгуулалт ашиглалтад орсноор аймгийн хоршоологчид, үйлдвэрлэл эрхлэгчид, техник тоног төхөөрөмжөө дундаа ашиглах, сурч хөгжих нэгдсэн, Монгол улсдаа анхных гэж хэлж болох "Загвар хоршоодын хөгжлийг дэмжих кластер төвтэй болох юм. #Увсын_цагаан_улт_гутал
Төсөөтэй мэдээ