loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид дараах арга хэмжээг авч, хэрэгжилтийг хангуулж ажиллахыг зөвлөж байна | HuduuMN

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид дараах арга хэмжээг авч, хэрэгжилтийг хангуулж ажиллахыг зөвлөж байна

2025-12-26

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид дараах арга хэмжээг авч, хэрэгжилтийг хангуулж ажиллахыг зөвлөж байна Үүнд:

1. Согтууруулах ундаа худалдан авч буй иргэний насыг баталгаажуулах зорилгоор иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичгийг заавал шалгаж хэвших;

2. 21 насанд хүрээгүй иргэнд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх аливаа үйлдлийг таслан зогсоож, зөрчил гаргахгүй байх;

3. Согтолт ихтэй, биеэ авч явах чадваргүй, бусдад болон өөртөө аюул учруулж болзошгүй хүнд архи, согтууруулах ундаа нэмж худалдах, үйлчлэхээс татгалзах;

4. Худалдаа, үйлчилгээний ажилтнуудад холбогдох хууль, журам, хариуцлагын талаар тогтмол заавар, сургалт мэдээлэл өгч, дотоод хяналтыг сайжруулах;

5. Хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага, торгууль, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах боломжтойг ажилтнуудад тодорхой танилцуулах.

Дээрх зөвлөмж, чиглэлийн хэрэгжилтийг хангаж ажилласнаар Шинэ жилийн баярын өдрүүдэд гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчил, осол аваарыг бууруулах, иргэдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой болохыг анхаарна уу.