Увс аймгийн өвөл, хаврын улирлын бэлчээрийн даац 80 хувь хэтэрсэн, зудын эрсдэл өндөр үнэлгээтэй гарсан. Өвөлжилт хүндэрч болзошгүй учраас аймгийн хэмжээнд нийт мал сүргийн 34.6 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулж, өвөлжилтийн бэлтгэлийг 90.4 хувьтай биелүүлж ажилласныг танилцуулав.
Аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газар
Цаашид сум бүр ногоон тэжээл тарьдаг болох, усалгаатай газар тариаланг эрхлэх нь байгаль цаг уурын эрсдэлт нөхцлийг даван туулахад чухал байгааг онцлов. Бүтцийн тогтолцооноос шалтгаалан орон нутагт хөдөө аж ахуйн нэгдсэн удирдлагаар хангагдахгүй асуудал үүсч байгаа дээр анхаарч ажиллахыг хүсэв.
Мал эмнэлгийн газар
Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд гоц халдварт, халдварт өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтын гүйцэтгэлийн үйлчилгээний хөлсний санхүүжилт ондоо багтаж олгогдоогүйгээс малчдад үзүүлэх мал эмнэлгийн анхан шатны нэгжүүдийн ажил үйлчилгээ зогсонги байдалд ороод байгааг уламжиллаа.
Аймгийн онцгой комиссын хурлаар өвөлжилтийн байдал, малчдын эрүүл мэндийн асуудал, гурил, тэжээлийн гаалийн татвар, махны экспортын асуудлыг хэлэлцэв.
Ажлын хэсэг үргэлжүүлэн Увс аймгийн өвөлжилт хүндэрч болзошгүй сумдад ажиллана.