loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Түүхий загас боловсруулж бүтээгдэхүүн /хоол үйлдвэрлэл/ үйлдвэрлэх ажиллагааны нээлт боллоо. | HuduuMN

Түүхий загас боловсруулж бүтээгдэхүүн /хоол үйлдвэрлэл/ үйлдвэрлэх ажиллагааны нээлт боллоо.

2023-06-30

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага JICA-ийн Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах төсөл, Сансар өгөөж ХХК, "Увс нутаг" тогооч, хоол үйлгэлдэгчдийн холбоо хамтран Түүхий загас боловсруулж бүтээгдэхүүн /хоол үйлдвэрлэл/ үйлдвэрлэх ажиллагааны нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд: аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тулгуурласан орлогын бүтээн байгуулалт Увс хөтөлбөрийн хүрээнд Сансар өгөөж ХХК энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж Байгалийн баялаг болсон Хяргас нуурын Загасыг боловсруулж ард иргэддээ амт чанар сайтай бүтээгдэхүүнээр үйлчлэх цехийг ашиглалтад орж байгаад талархал илэрхийлээд, Увс аймагт ирж байгаа орон нутгийн болон гадаадын аялагчдад амт чанартай хоолоор үйлчлэх шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.