loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Увсын Цэнхэр Хязгаар-100км явган алхалт болно | HuduuMN

Увсын Цэнхэр Хязгаар-100км явган алхалт болно

2023-06-19

Монгол улсын засгийн газраас хэрэгжиж буй Эрүүл монгол хүн хөтөлбөр, “Эрүүл мэнддээ цаг гаргая” аяны хүрээнд Монголын явган алхалтын холбооны салбар Увс аймгийн явган алхалтын холбооны алхагчид удахгүй зохион байгуулагдах Увсын цэнхэр хязгаар 100км алхалтын хөтөлбөрийн талаар аймгийн Засаг дарга Ч.Чимэд, Засаг даргын тамгын газрын дарга Г.Болор-эрдэнэ нартай уулзалт хийлээ. 7 сарын 28,29,30-ны өдрүүдэд Увс аймгийн үзэсгэлэнт газрууд болох Дэглий цагаан уул, Увс нуурын чиглэл 3 өдрийн турш 100км алхах тус хөтөлбөрийн бүртгэл удахгүй эхэлнэ. Тус алхалтанд эх орны өнцөг булан бүрээс туршлагатай 100 гаруй алхагчид оролцох юм байна.