
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг, иргэдийн хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх зорилготой “Бүх нийтийн өглөөний алхалт” аян энэ жил 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 30-ныг хүртэл орон даяар зохион байгуулагдана.
Та бүхнийг өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг дэмжих энэхүү аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Нээлтийн арга хэмжээ
Хэзээ: 2025 оны 5 дугаар сарын 7-ны өглөө 06:30 цагт
Хаана: Дэмид жанжны талбайд
Эрүүл амьдралын төлөө хамтдаа алхъя!