loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
2025 оны өсвөр үеийн үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн Архангай аймгийн Цахир суманд 10-р сарын 5, 6-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа | HuduuMN

2025 оны өсвөр үеийн үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн Архангай аймгийн Цахир суманд 10-р сарын 5, 6-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа

2025-10-30

Тус тэмцээнийг Цахир сумын харьяат аймгийн начин Г.Ванчаарайгийн нэрэмжит болгон, ах дүү төрөл төрөгсөд, Цахир сумын ЗДТГ, Цахир сумын Ерөнхий боловсролын сургууль, "Буурь аварга" бөхийн холбоо, Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулсан юм.

Тэмцээнд аймгийн хэмжээнд өсвөр үеийн шилдэг бөхчүүд хурд хүч, авхаалж самбаагаа сорин барилдсанаас дараах амжилтуудыг үзүүлэв.

Бага нас (16 нас):

 1-р байр – 5-р сургуулийн Б.Цэрэнбат

 2-р байр – БТСГ-ын Ү.Бүрэнтөгс

 3-р байр – Батцэнгэл сумын Б.Тэмүүжин

Дунд нас (17 нас):

 1-р байр – Батцэнгэл сумын Э.Батмагнай

 2-р байр – 5-р сургуулийн Б.Мягмардорж

 3-р байр – 5-р сургуулийн Л.Доржготов

Ахлах нас (18 нас):

 1-р байр – Өлзийт сумын Б.Өсөх-Ирээдүй

 2-р байр – БТСГ-ын Л.Баасандорж

 3-р байр – 5-р сургуулийн Б.Насанбаатар

Багийн нийлбэр дүнгээр:

 1-р байр – 5-р сургууль (дасгалжуулагч Л.Жамбал)

 2-р байр – Батцэнгэл сум (дасгалжуулагч Х.Дарханбаатар)

 3-р байр – Биеийн тамир, спортын газар (дасгалжуулагч С.Золбаяр) тус тус шалгарсан байна.