
Энэ үеэр аймгийн ерөнхий прокурор Ц.Сүхбат байгууллагынхаа үйл ажиллагаа болон аймгийн хэмжээнд гарч буй гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдал, шалтгаан, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй ажлын талаараа мэдээлэл өглөө.
Гэмт хэрэг зөрчлийн гаралтыг авч үзэхэд аймгийн хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, малын хулгай, хүрээлэн буй орчны эсрэг, цахим орчин дахь залилан гэх мэт гэмт хэрэг зөрчлүүд голлох байр суурийг эзэлж, өмнөх онтой харьцуулахад буураагүй байгаа нь анхаарал татаж байна.
Аймгийн ИТХ-ын даргын зүгээс аймгийн прокурорын байгууллагын үйл ажиллагааг хуулийн хүрээнд дэмжиж ажиллаж, цаашид гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулах ажлын цар хүрээг бүхий л түвшинд нэмэгдүүлж хууль хүчний болон төрийн байгууллагуудын уялдаа холбоо хамтын ажиллагааг сайжруулах талаар идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.