Аймгийн Онцгой комиссын 10-р хуралдаан боллоо. Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Цэрэннадмидын зүгээс аймгийн төв болон сумдад өвөлжилтийн бэлтгэл ажил шалгах Онцгой комиссын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг гарч дараах хяналт шалгалтыг хийх үүрэг өглөө:
- Эрүүл мэнд, цэвэр, бохир ус, холбоо, шатахуун, эрчим хүч гэх мэт зайлшгүй хэрэгцээтэй зүйлүүдийн бэлэн байдал, урсгал засвар хийгдсэн эсэхийг шалгах ажлыг зохион байгуулах
- Аймгийн төвийн байгууллагуудад ус, цахилгаан, халаалт зэрэг үйл ажиллагааны бүрэн бүтэн байдлыг шалгах
- Байгууллагуудын тусгай зориулалтын болон энгийн автомашинуудын засвар үйлчилгээ, бэлэн байдал
- Аймгийн төв, сумдын гэрэлтүүлэг болон асах цагийг газар дээр нь очиж хяналт шалгалт хийх
- Сумдын өвс тэжээлийн нөөц, байгууллагуудын тулгамдаж буй асуудал зэргийг ойрын хугацаанд буюу төсөв хэлэлцэхээс өмнө гаргаж ирэхийг үүрэг болголоо.
Онцгой комиссын гишүүдийн хурлаар дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
- Ар Ус Ундарга ХХК-ий универсал тракторын засвар
- Өвөлжилтийн хүнд нөхцөлд ажилласан хүчний байгууллагын 7-н алба хаагчид урамшуулал
- Өвөлжилтөд ажилласан цэргийн ангийн автомашины сэлбэгийн засвар
- Онцгой комиссын шуурхай удирдлагын төвийн камержуулалт
- УОК-оос шийдвэрлэсэн санхүүжилтээр аймгийн өвсний нөөцөд өвс худалдан авах шийдвэрүүдийг тус тус гаргалаа.