Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оныг "Ахлагчийн жил" болгон зарласантай холбогдуулан Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын нэрлэсэн жилийн хаалтийн үйл ажиллагаа боллоо.
Энэ үеэр нэрлэсэн жилийн хүрээнд ахлагч нарын эрхзүйн орчин, нийгмийн хамгааллыг сайжруулах, ахлагчийн албыг сурталчлах зэрэг хийсэн ажлын тайланг танилцуулан, албан үүргээ нэр төртэй биелүүлж, байгууллагынхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа зарим алба хаагчдыг шагнаж урамшууллаа.