АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган болон ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн дарга Эмма Ломакс, Консулын хэлтсийн дарга Эрин Робинсон, Эдийн засгийн хэлтсийн ажилтан Жонн Конард тэргүүтэй бүрэлдэхүүн Архангай аймагт ажиллалаа.
Төлөөлөгчдийг аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, ИТХ-ын дарга П.Гомбодорж, аймгийн Засаг даргын орлогч Ч.Батнайрамдал, ЗДТГ-ын дарга Б.Болормаа нар хүлээн авч, уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Засаг дарга Б.Цэрэннадмид аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал болон хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийн талаар мэдээлэл солилцож, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа


