loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АРХАНГАЙ АЙМАГТ ТЕЛЕХЯНАЛТЫН НЭГДСЭН ДЭД ТӨВ БАЙГУУЛАГДЛАА | HuduuMN

АРХАНГАЙ АЙМАГТ ТЕЛЕХЯНАЛТЫН НЭГДСЭН ДЭД ТӨВ БАЙГУУЛАГДЛАА

2024-07-16

Аймгийн Засаг даргын санаачилгаар аймгийн төвийг бүрэн камержсан ногоон хот болгох зорилтын хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн 305 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар теле камеруудыг шинэчилж, ухаалаг программ хангамж, хатуу хучилттай зам дагуу тээврийн хэрэгслийн дугаар таних, дундаж хурд тооцоолох хүчин чадал бүхий камеруудыг суурилуулж, өнөөдөр телехяналтын дэд төвийг ашиглалтад орууллаа.
Өнөөдрийн байдлаар телехяналтын дэд төвд 52 цэгт байршуулсан 154 ширхэг хяналтын камерыг холбож, нэгдсэн хяналтад аваад байна. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар "Нэг баг, нэг сум" арга хэмжээг 6 сарын 1-ээс 9 сарын 1-ний хооронд зохион байгуулж байна. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, ААН-үүдийг гадна орчныг харуулсан шаардлага хангасан камеруудаа телехяналтын дэд төвтэй холбоход бэлтгэж, бүрэн камержсан ногоон хот болохыг уриалж байна. Мөн 18 сумыг камержуулах ажил явагдаж байна.