loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЙМГИЙН НЭГДСЭН ХОГИЙН ЦЭГИЙГ ЦЭГЦЭЛЖ БАЙНА | HuduuMN

АЙМГИЙН НЭГДСЭН ХОГИЙН ЦЭГИЙГ ЦЭГЦЭЛЖ БАЙНА

2024-08-20

Аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмидын санаачилгаар Цэцэрлэг хотын угтах хэсгийн өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчныг сайжруулахад анхаарч   аймгийн нэгдсэн хогийн цэгт төвлөрсөн хогийн хур буюу 76000 м3 овоолгыг хэлбэржүүлж, байгалийн хөрсөөр хучих,  200х100м3 харьцаатай хог хаягдлын сан байгуулах ажлыг зохион байгуулж байна. 

Хур хогийг ландфиллийн аргаар дарж, хог хаягдлын сан байгуулснаар цэцэрлэг хотын иргэд багадаа 30-40 жилийн хугацаанд ашиглах боломжтой хог хаягдлын санг шинээр байгуулж байгаа юм. 

Дашрамд өнгөрсөн жил байгуулсан “Архангай-100 ногоон төгөл”-ийн ойжуулалт үр дүнтэй, ургалт 98 хувьтай байна.

455890808_899688532201105_7009307087895371400_n.jpg 455.82 KB