loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АВТО ТЭЭВРИЙН САЛБАРЫН 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО | HuduuMN

АВТО ТЭЭВРИЙН САЛБАРЫН 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

2025-07-24

Монгол Улсад авто тээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиож байна. Архангай аймгийн авто тээврийн газар түүхт тэгш ойн хүрээндээ олон төрлийн арга хэмжээг угтан зохион байгуулж, өнөөдөр баярын хурлаа хийлээ. 

Баярын хуралд УИХ-ын гишүүн Г. Тэмүүлэн, аймгийн ИТХ-ын дарга П.Гомбодорж, Засаг дарга Б.Цэрэннадмид, Засаг даргын орлогч Ч.Батнайрамдал, ЗДТГ-ын дарга Б.Болормаа, Авто тээврийн газрын дарга Б.Түмэнжаргал болон Монгол Улсын гавьяат тээвэрчид, үе үеийн ахмад тээвэрчин, авто тээврийн салбарын үе үеийн удирдлага, хамт олон оролцов.

Эрхэлсэн ажил албандаа онцгой амжилт гаргасан нэр бүхий эрхэмүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль олгосныг аймгийн удирдлагууд хүндэтгэн гардууллаа.