loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
"БИ ЭНД БАЙНА" НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА | HuduuMN

"БИ ЭНД БАЙНА" НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-09-29

Архангай аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв хамтран "Би энд байна" нөлөөллийн аяны хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын ажилтан, албан хаагчдад зориулсан гамшгаас хамгаалах анхан шатны сургалт зохион байгууллаа.

 Сургалтын гол сэдвүүд:

 Эрсдэлт нөхцөл байдлыг ойлгох

 Гамшгаас урьдчилан сэргийлэх

 Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх

 Ээлтэй үйлчилгээ үзүүлэх

 Тэгш оролцоо, нөлөөллийн талаарх ойлголт

 Хүртээмжийн ойлголт, дохионы хэлний анхан шатны мэдлэг

 Оролцогчид гамшгийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, зөв дадлыг эзэмшиж, аюулгүй, хүртээмжтэй орчныг хамтдаа бүрдүүлэх ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.

Хүн бүрийн оролцоо, мэдлэг, зөв дадал — аюулгүй нийгмийг бүтээнэ.