
✅Аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид албан байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчдын санал хүсэлтийг сонсож байгаа.
✅Өнөөдөр аймгийн Цагдаагийн газрын үйл ажиллагаа, ажлын байртай танилцаж, алба хаагчидтай уулзлаа.
✅Уулзалтын хүрээнд Цагдаагийн газарт шинээр байгуулагдаж буй Дотоодын цэргийн тусгай тасагт автомашины 50 сая төгрөгийг шийдвэрлэлээ. Мөн алба хаагчдын албан хэрэгцээнд 50 ширхэг энгэрийн камер, шаардлагатай тоног төхөөрөмжийг үе шаттай шийдвэрлэж өгөхөөр боллоо.
✅Манай аймагт Дотоодын цэргийн тусгай тасаг байгуулагдсанаар аймгийн төвийн ундны усны эх үүсвэрийг төрийн хамгаалалтад авч, иргэдийн ундны усны эх үүсвэрийн эрүүл, аюулгүй байдал хангагдах юм.
✅Аймгийн төвийн гэрэлтүүлгийн цагийг уртасгах, малын хөлийн татвараас тодорхой хувийг мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд зарцуулах, Архангай аймагт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрчимжих үед гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлэх зэрэг санал солилцлоо.