
Цэцэрлэг хотын ард иргэдийн эрүүл, цэвэр, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд "Цэцэрлэг хотын хот тохижилт ОНӨААТҮГ"-ын автомашинуудад парк шинэчлэлт хийж байна.
Энэ хүрээнд 2025 оны Эрдэнэбулган сумын орон нутгийн хөгжлийн сангийн 142,5 сая төгрөгийн санхүүжилтээр Хог шахагч автомашин 1, гэрэлтүүлэг засварын зориулалт бүхий автовишк - 1-ийг хүлээлгэн өглөө.