
Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлж, 2024 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан цэргүүд албаа амжилттай хааж, төрөлх нутагтаа ирлээ.
Эдгээр залуусыг аймгийн Засаг даргын орлогч Ч.Батнайрамдал, Цэргийн штабын дарга Ж.Ганбаатар нар хүлээн авч, баяр хүргэлээ.
Мөн аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас ажлын байрны санал болон үйл ажиллагааны танилцуулга хийлээ.