loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЧУЛУУТ СУМАНД МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА | HuduuMN

ЧУЛУУТ СУМАНД МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2025-05-12

 "МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2025" арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга П.Гомбодорж оролцож,  улс, аймаг орон нутгийн болон хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал цаашдын чиг хандлага сэдвээр мэдээлэл хийж илтгэл тавилаа.

Тус зөвлөгөөнд Мал эмнэлгийн газрын дарга А.Саруулжаргал Малын эрүүл мэнд,  Орон нутгийн олдоц ихтэй түүхий эд ашиглан тэжээл бэлтгэх талаар "Гурван тамир" сургуулийн тэнхимийн эрхлэгч П.Цэдэвдорж, "Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль"-ийн талаар МАЭМА-ны мэргэжилтэн Г.Очирсүм болон Улсын аварга малчин Ц.Гунгаабуу, Улсын аварга саальчин Д.Мадиймахаа нар сайн туршлагын талаар тус тус илтгэл, танилцуулга хийв.