loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН БАЯР НААДМЫН ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНД Х.ГЭРЭЛТ-ОД  “СУМЫН МЭРГЭН” ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАЛАА  | HuduuMN

ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН БАЯР НААДМЫН ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНД Х.ГЭРЭЛТ-ОД “СУМЫН МЭРГЭН” ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАЛАА

2025-07-08

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын баяр наадмын Үндэсний шагайн харваан тэмцээн  2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Өргөөтийн талд болж харваачид цэц мэргээ сорилоо.  Архангай   аймгийн Эрдэнэбулган сумын баяр  наадмын Үндэсний шагайн харваанд гурав ба түүнээс дээш удаа түрүүлж, шөвгөрсөн Х.Гэрэлт-Од  “СУМЫН МЭРГЭН” цолны болзол хангалаа.

Үндэсний шагайн харваанд:

Багийн харваа  төрөлд:

1. Мягмаржав ахлагчтай “Бад зэв” баг

2. Гончигзув ахлагчтай Батцэнгэл сумын баг

3. Бархүү ахлагчтай “Тайхар милко” баг

Цуваа харваа төрөлд:

1. Б.Бямбадорж

2. Х.Гэрэлт-Од

3. Н.Ганзоригт нар байр эзэллээ.