loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН 2024 ОНЫ 71 ДҮГЭЭР ЗАХИРАМЖААР БАТЛАГДСАН “ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ДУНДАЖ НАСЛАЛТЫН ЗӨРҮҮГ БАГАСГАХ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ (2024-2027)”-Г ТАНИЛЦУУЛЛАА | HuduuMN

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН 2024 ОНЫ 71 ДҮГЭЭР ЗАХИРАМЖААР БАТЛАГДСАН “ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ДУНДАЖ НАСЛАЛТЫН ЗӨРҮҮГ БАГАСГАХ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ (2024-2027)”-Г ТАНИЛЦУУЛЛАА

2024-11-11

Жендэрийн Үндэсний Хорооноос Монгол Улсын Ерөнхий сайдын 71 дүгээр захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)”-г үндэсний хэмжээнд танилцуулах ажлыг зохион байгуулж байна. 

Танилцуулах арга хэмжээнд Архангай аймгийн жендэрийн салбар хорооны гишүүд болон аймгийн Засаг даргын тамгын газрын хэлтэс,  харьяа агентлаг, байгууллага,  19 сумын Засаг даргын тамгын газрын нийт 91 албан хаагч нар оролцлоо. 

Цахим арга хэмжээг Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг удирдан зохион байгуулж, “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний танилцуулга, төлөвлөгөөг цаашид хэрхэн хэрэгжүүлэх гарц, шийдлийн талаар мэдээлэл өглөө.

#Жендэрийн асуудал хүн бүрд хамаатай...

@Жендэрийн Үндэсний Хороо