loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТАМИРЫН ГОЛЫН ЭРЭГТ ОЙН ЗУРВАС БАЙГУУЛАХ АЯН 2 ДАХЬ ЖИЛДЭЭ  | HuduuMN

ТАМИРЫН ГОЛЫН ЭРЭГТ ОЙН ЗУРВАС БАЙГУУЛАХ АЯН 2 ДАХЬ ЖИЛДЭЭ

2025-10-14

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн Засаг даргын санаачилгаар 2024 онд урд Тамирын голын эрэг дагуу 4 га талбайд ойн зурвас байгуулах аяныг зарлаж, бүх нийтээр мод тарьж байсан бол энэ жил тус талбайг 8 га болгон томсгож 2 дахь жилдээ бүх нийтээр мод тарилаа.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, татам, булаг шанд орчмыг ойжуулах замаар цэвдгийг хамгаалах,  усны нөөцийг нэмэгдүүлэх, бохирдол хомсдолыг бууруулах ажилд Эрдэнэбулган сумын иргэд, төрийн болон хувийн хэвшлийн ААН, бизнес эрхлэгчид хамрагдаж байгаад гүн талархал илэрхийлье.