loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТАРИАТ СУМЫН ХАРЬЯАТ СУМЫН НАЧИН Г. МӨНХ-ЭРДЭНЭ СУМЫН ЗААН БОЛЛОО | HuduuMN

ТАРИАТ СУМЫН ХАРЬЯАТ СУМЫН НАЧИН Г. МӨНХ-ЭРДЭНЭ СУМЫН ЗААН БОЛЛОО

2025-07-08

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын баяр наадмын Үндэсний бөхийн сумын цол олгох  барилдаан 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Өргөөтийн талд боллоо. Сумын цолтой болон залуу 64 бөх зодоглосноос Архангай аймгийн Тариат сумын харьяат сумын начин Г. Мөнх-Эрдэнэ түрүүлж сумын заан цолны болзол хангаж, Архангай аймгийн Булган сумын харьяат сумын начин Б.Хадбаатар үзүүрлэлээ.

Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат сумын начин Д.Дагвадорж, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат залуу бөх Э.Ганбаяр нар шөвгөрч хүч бяр, уран мэхийг уралдуулан барилдаж хурсан олноо цэнгүүллээ.