loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН  ЗАРЛАЛ | HuduuMN

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ

2025-08-12

Огноо 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 

Тендер шалгаруулалтын төрөл: Үйлчилгээ 

Тендер шалгаруулалтын нэр: Ахмад настны цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага сонгон шалгаруулах.

Тендер шалгаруулалтын дугаар: ААХХҮГ/ 202501020016

 Нийт төсөвт өртөг: 22,000.000 төгрөг гүйцэтгэлээр

Тендер шалгаруулалтын арга: “Харьцуулалт”

 Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур  үзүүлэлт хангасан иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг тендер ирүүлэхийг урьж байна.

1.Тендер шалгаруулалт нь багц: “Багцтай” 

2.Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: 

Багц №1: Идэвхтэй насжилтыг дэмжих төвийн үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулах-15,000.000 төгрөг 

Багц №2: Ахмад настныг гэрээр асрах (явуулын) үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулах-7,000.000 төгрөг 

3.Тендерийг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 11:00 цагаас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 11:30 минутад нээнэ.

4. Тендерийн хувилбарт саналыг зөвшөөрөх эсэх: “Зөвшөөрөхгүй”

5. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”

6. Тендер нь түүнийг нээснээс хойш ажлын 30 хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.

7. Тендерийн баталгаа шаардах эсэх: “Үгүй”

8. Тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулж байгаа эсэх: “Үгүй”

9.Тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа эсэх: “Үгүй”

10. Оролцогч цахим системийн үйлчилгээний хураамж төлснөөр тендер илгээх эрхтэй байна.

Тендерийн мэдээллийг: Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох “tender.gov.mn”  болон хариуцсан мэргэжилтнээс авна уу. Холбоо барих  Утас:77331220