loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЖ, ЭЕШ-Д АМЖИЛТ ГАРГАСАН СУРАГЧИД БЭЛТГЭСЭН БАГШ НАРЫГ УРАМШУУЛАВ  | HuduuMN

ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЖ, ЭЕШ-Д АМЖИЛТ ГАРГАСАН СУРАГЧИД БЭЛТГЭСЭН БАГШ НАРЫГ УРАМШУУЛАВ

2024-07-16

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103, Архангай аймаг байгуулагдсаны 101 жилийн ойн баяр наадмын баярын хурал аймгийн ХДТ-т боллоо. Баярын хурлаар төрдөө үнэлэгдэж, салбартаа үр бүтээлтэй ажилласан ахмадууд болон иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнасныг аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид нар гардуулан өглөө. Мөн 2024 оны их дээд сургуулийн ЭЕШ-д амжилт гарган 750 дээш оноо авсан сурагчид, тэднийг бэлтгэсэн багш нарыг урамшуулж, аймгийн Засаг даргын захирамжаар шагнаж, урамшуулал олголоо.