
Аймгийн Засаг даргын санаачилгаар төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа байгууллагын төсөв захирагч, нягтлан бодогч, ОНӨҮГ-ын захирал, нягтлан бодогч, 19 сумын төсөв захирагч, санхүүгийн ажилтнуудад зориулсан сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Энэ хүрээнд Аудит, хяналт шалгалтаар зөрчил дутагдалгүй, төсөв санхүүгийн сахилга хариуцлагатай, төсвийн хууль журмыг хэрэгжүүлж ажилласан дараах:
- Д.Ундармаа /Өгийнуур сумын Санхүүгийн албаны дарга/
- Б.Отгонбаяр /Чулуут сумын Төрийн сангийн мэргэжилтэн/
- Г.Гантамир /Тариат сумын ЕБС-ийн нягтлан бодогч/
- Н.Буянжаргал /ЭБ сумын 1-р цэцэрлэгийн нярав/
- Ц.Оюунсүрэн /ЭБ сумын 3-р сургуулийн нярав/
зэрэг алба хаагчдад аймгийн Засаг даргын нэрэмжит 5 сая төгрөгийн мөнгөн тэтгэмж олгов.
Мөн бүртгэл санхүүгийн үр дүнгээр сүүлийн 3-н жил бусдыгаа манлайлан ажилласан Төвшрүүлэх, Цэцэрлэг сумдын санхүүгийн албанд тус бүр 3 сая төгрөгийн тоног төхөөрөмж авах эрхийн бичиг олголоо.