АЙМГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛ 15 ТЭРГҮҮЛЭГЧТЭЙ БОЛОВ
Энэ өдөр хуралдсан ерөнхий зөвлөлийн хурлаар тэргүүлэгч гишүүдийн тоог 15 байхаар тогтсон 2021 оны тогтоолын хэрэгжилтийг ханган дутуу байсан тэргүүлэгч гишүүнд нийт 11 нэр дэвшигч өрсөлдөн санал хураалтын дүнгээр олонхын санал авсан 6 хүн шинээр ажиллаж эхлэв. Мөн энэ үеэр хяналтын зөвлөлийг 5 хүнтэй шинэчлэн байгуулсан байна. Энэ хуралд Бөмбөгөр, Галуут сумын эмэгтэйчүүдийн салбар зөвлөл хийсэн ажлын тайлангаа танилцуулж гишүүд онцлог ажлуудад санал хүсэлт гарган сайн ажиллаж буйд нь талархал илэрхийлсэн байна. Зөвлөлийн дарга Ж.Алтанцэцэгийн хүсэлтээр ерөнхий зөвлөл хэлэлцэн тэргүүлэгч гишүүн Баянхонгор Эрчим хүч ХХК- ний ерөнхий инженер Бадарчийн Бадамцэцэгийг гүйцэтгэх удирдлагаар сонгож баталсан байна. Мөн аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн баримтлах дүрмийн хүрээнд ээлжит чуулганы товыг тогтоосон байна. Ерөнхий зөвлөлийн хурал ажил хэрэгч санал шүүмжлэл, ил тод шударга өрсөлдөөн халуун уур амьсгал дунд болж өнгөрлөө.
АЙМГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛ 15 ТЭРГҮҮЛЭГЧТЭЙ БОЛОВ
Төсөөтэй мэдээ