loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Баянхонгор: "СУРАГЧ ЛИГ" САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД 30 БАГИЙН 300 ГАРУЙ ТАМИРЧИН ОРОЛЦОЖ Байна | HuduuMN

Баянхонгор: "СУРАГЧ ЛИГ" САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД 30 БАГИЙН 300 ГАРУЙ ТАМИРЧИН ОРОЛЦОЖ Байна

2025-11-03

Баянхонгор: "СУРАГЧ ЛИГ" САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД 30 БАГИЙН 300 ГАРУЙ ТАМИРЧИН ОРОЛЦОЖ БАЙНА

Баянхонгор аймгийн БТСГ, Сагсан бөмбөгийн холбооноос хамтран "Сурагч лиг" сагсан бөмбөгийн тэмцээнийг Баянхонгор аймагт хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. 

Биеийн тамир, спортын хөгжилд залуу үеийн оролцоог нэмэгдүүлэх, сурагч хүүхдүүдийн авьяас чадварыг хөгжүүлэх зорилготой энэ удаагийн тэмцээнд оролцохоор хүүхдүүд эртнээс бэлтгэлээ ханган, өргөн цар хүрээг хамран идэвхтэй оролцож буйг "Сурагч лиг"-ийг санаачлагч, аймгийн Сагсан бөмбөгийн холбооны тэргүүн Э.Энхбат нээлтийн үеэр онцлов. 

Сурагч лигээр дамжуулан хүүхэд залуусаа чийрэгжүүлж, спортын соёлд суралцуулан, багийн ажиллагаа, хоорондын нөхөрлөлийг бэхжүүлж улмаар сагсан бөмбөгийн шинэ түвшний хөгжил, тоглогчдыг орон нутагтаа бий болгоно гэж зохион байгуулагчид тооцжээ. 

Мөн насанд хүрэгчдийн лигийн тэмцээнийг эхлүүлэхээр БТСГ, Сагсан бөмбөгийн холбооноос бэлтгэл ажлыг хангаад байгаа аж.