Иргэн Ц.Батболдын зүгээс “УИХ-ын гишүүдэд олгодог тэтгэмжийг цуцлах тухай” саналыг цахимаар гаргаж, түүнийг нь 100 мянга гаруй иргэн дэмжсэн билээ. Улмаар ийн Төрийн байгуулалтын байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэхээр болоод байна.
Тодруулбал, Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт зааснаар “Гишүүний бүрэн эрх дуусгавар болсон бөгөөд тухайн үедээ ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд УИХ-ын гишүүний үндсэн цалингийн хэмжээнд тэтгэмж олгоно” гэсэн байсныг хүчингүй болгохыг иргэд дэмжээд байгаа юм.
    
        УИХ-ын гишүүдийн ТЭТГЭМЖИЙГ ЦУЦЛАХ саналыг өнөөдөр 11:00 цагаас байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцэнэ
                
                2025-11-04
            
                        
        Төсөөтэй мэдээ