loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
БНХАУ-ЫН ЖЮЧУАНИЙН ИХ СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИД 100% ТЭТГЭЛГЭЭР 8 ОЮУТАНД ДЭЭД БОЛОВСРОЛ ЭЗЭМШҮҮЛНЭ. | HuduuMN

БНХАУ-ЫН ЖЮЧУАНИЙН ИХ СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИД 100% ТЭТГЭЛГЭЭР 8 ОЮУТАНД ДЭЭД БОЛОВСРОЛ ЭЗЭМШҮҮЛНЭ.

БНХАУ-ЫН ЖЮЧУАНИЙН ИХ СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИД 100% ТЭТГЭЛГЭЭР 8 ОЮУТАНД ДЭЭД БОЛОВСРОЛ ЭЗЭМШҮҮЛНЭ.

Баянхонгор аймаг БНХАУ-ын Ганьсу муж, Баянхонгор хот, Баянхонгор аймгийн Боловсролын газар, Ганьсу мужийн Жючуань хот хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Жючуань хотын Жючюуаний мэргэжил технологийн их сургууль, коллежид орон нутгийн оюутныг Хятад улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах тухай хэлэлцэн тохиролцсоны дагуу материалаа ирүүлж, сургуулийн шаардлага хангасан 8 оюутан 100% тэтгэлгээр дипломын болон бакалаврын боловсрол эзэмшихээр “БАТЛАМЖ”-аа гардан авлаа.

Хүүхдүүдэд тэгш боломжийг олгон бүртгэл мэдээллийг орон мэдээллийг хэрэгслээр нээлттэй явуулж, суралцагчдыг бүртгэснээр сумын Засаг дарга М.Насанбат, сумын Засаг даргын Орлогч Г.Дүүрэнбилэг, сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Мөнхбат, аймгийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Г.Батбаяр нар 2025.10.23-ны өдөр оюутнууд болон эцэг эхийн төлөөлөлтэй уулзалт хийж, дараа дараагийн суралцах оюутнуудыг сургах, боловсон хүчин бэлтгэх үйл ажиллагааг амжилттай эхлүүлж, хариуцлагатай амжилттай суралцаж төгсөөд мэдсэн сурснаа орон нутагтаа хэрэгжүүлэхийг захиж, талуудтай хариуцлагын гэрээг байгууллаа.

Манай оюутнууд 

1.Аялал жуулчлалын менежмент-2 (Бакалавр)

2. Мэдээллийн аюулгүй байдлын хэрэглээний технологи-2 (Диплом)

3. Орчин үеийн ложистикийн менежмент-1 (Диплом)

4. Цахилгаан автоматжуулалтын технологи-2 (Диплом)

5. Аялал жуулчлалын менежмент-1 (Диплом) мэргэжлээр тус тус 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах болно. 

Шилдэг боловсон хүчин болон бэлтгэгдэж орон нутгаа хөгжүүлэх их үйлсийн эзэд оюутнууддаа амжилт хүсье.

#Суралцагч_хот, #Суралцагч_хүүхэд