loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ШАГАЙ ШҮҮРЭХ, НЯСЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. | HuduuMN

ШАГАЙ ШҮҮРЭХ, НЯСЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“ШАГАЙ ШҮҮРЭХ, НЯСЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

 “Суралцагч хот-2025”, “Суралцагч иргэн” ажил, арга хэмжээний хүрээнд уламжлалт тоглоом наадгай, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Шагай шүүрэх, няслах тэмцээн”-ийг сумын 9 багийн суралцагч иргэдийн дунд 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Багийн ажлын албад хариуцан зохион байгууллаа. 
Тус тэмцээнд баг бүрээс суралцагч иргэдээс шалгарсан 3 иргэний бүрэлдэхүүнтэй багуудын 30 гаруй иргэд оролцож, тэмцээний журмын дагуу хамгийн олон шагай цуглуулж чадсан багууд шилдгээр шалгарлаа.
Тэргүүн байр-Цагаанчулуут 5-р багийн Д.Ганболд ахлагчтай баг 62 шагайгаар, 
Дэд байр- Дуурсах 3 дугаар багийн Л.Батжаргал ахлагчтай баг 50 шагайгаагаар, 
Гутгаар байр- Есөнбулаг багийн З.Жаргал ахлагчтай баг 49 шагайгаар тус тус шагналт байр эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
“Суралцагч иргэн” ажил, арга хэмжээний хүрээнд уламжлалт тоглоом наадгай үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж, сурталчилсан суралцагч иргэд та бүхэндээ баярлалаа.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: БАЯНХОНГОР СУМЫН 1,2,3,4,5,6,7,9,10 ДУГААР БАГИЙН АЖЛЫН АЛБАД
#Суралцагч_хот, #Суралцагч_иргэн