loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
БАЯНХОНГОР АЙМАГ 80 ОРЧИМ ХҮНДЭТ ДОНОРТОЙ | HuduuMN

БАЯНХОНГОР АЙМАГ 80 ОРЧИМ ХҮНДЭТ ДОНОРТОЙ

2026-06-16

Жил бүрийн 6 дугаар сарын 14-ны өдөр Цусны донорын дэлхийн өдөр бөгөөд  доноруудаа алдаршуулах, донорын үйл ажиллагааг сурталчлах арга хэмжээг манай улс зохион байгуулдаг уламжлалтай.  Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан Баянхонгор аймгийн Хүндэт донорын холбооноос аймгийн ИТХ, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, Улаан загалмайн хороотой хамтран Донорын өдөрлөгийг зохион байгуулсан юм. 

Өдөрлөгийг аймгийн ИТХ-ын дарга, Улаан загалмайн хорооны тэргүүн Б.Батсуурь, Засаг дарга Э.Энхбат, аймгийн Хүндэт донорын холбооны тэргүүн Р.Нарантуяа нар нээж үг хэлэхдээ сайн дурын үндсэн дээр бусдын амь нас, эрүүл мэндийн төлөө цусаа бэлэглэж амьдрал бэлэглэн, хүний амь насыг аврах үйлсэд олон жилийн хувь нэмрээ оруулж ирсэн үе үеийн доноруудад талархал илэрхийллээ. 

Баянхонгор аймгийн хэмжээнд нийт 80 орчим хүндэт донор байдаг бөгөөд донорын эгнээг өргөжүүлэхэд бүх талуудын үүрэг оролцоо туйлын чухал гэдгийг өдөрлөгт оролцсон төлөөлөл ярьж байв.  

Өдөрлөгийн үеэр МУЗН-ийн Хүндэт донор шагналаар 4 хүн, идэвхтэй цусаа өгч буй 30 залуу донорыг бахархал  тэмдгээр тус тус шагнаж урамшууллаа. 

Мөн арга хэмжээний үеэр өнгөрсөн хугацаанд цусны эгнээг өргөжүүлэхэд сайн дурын үндсэн дээр нэгдэж хамтран ажилласан байгууллагуудад талархал гардууллаа.